20+ жилийн туршлага · Хөндлөнгийн үнэлгээ

Баталгаажуулалтын
итгэлт түнш

Даянаар итгэлтэй…

Байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээ, тогтолцооны чанар, аюулгүй байдлыг хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар үнэлүүлэн гэрчлэх бүхэл процессыг — өргөдөл гаргахаас гэрчилгээ олгож, хяналт тавих хүртэл — нэг системээс ил тод, мөшгөгдөх боломжтой удирдана.

20+
жилийн туршлага
6
шаттай процесс
10
стандарт, зохист дадал

Аудитын хүсэлт #248

ISO 9001 · Анхдагч баталгаажуулалт

4 / 6 шат
Явц67%
  1. Хүсэлт илгээгдсэн

    Өргөдлийн маягт бүрэн

  2. Өргөдөлд дүн шинжилгээ

    IAF код · Stage 1/2 өдөр

  3. Аудитын баг томилогдсон

    Ахлах аудитор + 2 гишүүн

  4. Төлөвлөгөө батлагдаж байна

    Менежер 1/2 · Харилцагч 2/2

    Хүлээгдэж буй
  5. 2-р шатны аудит

    Шалгах хуудас · үл тохирол

  6. Хорооны шийдвэр · гэрчилгээ

    PDF + QR баталгаажуулалт

Шийдвэр гарсны дараа гэрчилгээ англи + монгол хэл дээр QR кодтойгоор автоматаар үүснэ.

ISO 9001ISO 21001ISO 22000 & HACCPFSSC 22000GHP & GMPISO 14001ISO 45001ISO 50001ISO 37001ISO/IEC 27001

Үйлчилгээ

Манай баталгаажуулалтын чиглэлүүд

Гурван чиглэлээр хөндлөнгийн үнэлгээ, гэрчлэлийг үзүүлнэ.

Үнэ цэн

Даян баталгаажуулалт байгууллагад юу өгөх вэ?

Хөндлөнгийн баталгаажуулалт нь бизнесийн өсөлт, зах зээл тэлэлт, өрсөлдөх чадварт бодит хувь нэмэр оруулдаг.

Итгэл үнэмшил, нэр хүнд

Хөндлөнгийн мэргэжлийн үнэлгээ нь харилцагч, хөрөнгө оруулагчийн итгэлийг бодитоор нэмэгдүүлнэ.

Зах зээлд нэвтрэх давуу тал

Экспорт, тендер, худалдан авагчийн шаардлагыг хангаж, өрсөлдөх чадварыг тэлнэ.

Комплаенс ба эрсдэлийн удирдлага

Эрсдэлээ удирдах, итгэл даах, тогтвортой байх чадварын баталгаа болно.

Та ямар шаардлагын улмаас баталгаажуулалт хийлгэх вэ?

  • Хэрэглэгчийн итгэлийг нэмэх
  • Экспортын шаардлага
  • Худалдан авагчийн шаардлага
  • Тендер, борлуулалтын шаардлага

Ямар стандартаар баталгаажуулалт хийлгэх нь байгууллагад яг ямар хэрэгцээ, шаардлага байгаагаар тодорхойлогдоно.

Процесс

Баталгаажуулалт хэрхэн явагддаг вэ?

Зургаан шат — шат тус бүр системд бүртгэгдэж, харилцагч явцыг хэзээ ч харна.

  1. 1

    Хүсэлт хүлээн авч дүн шинжилгээ хийх

    Өргөдлийн маягт, мэдээллийн бүрдэл шаардлага хангасан эсэхэд дүн шинжилгээ хийж, аудитын хүрээ, өдрийн тооцоог IAF MD 5-ын дагуу гаргана.

  2. 2

    Аудитын багийг томилох, удирдамжаар хангах

    Чадамж, хараат бус байдлыг харгалзан ахлах аудитор, багийн гишүүд, техникийн шинжээчийг томилж удирдамж өгнө.

  3. 3

    1-р шатны аудитыг явуулах

    Баримт бичгийн үнэлгээ, бэлэн байдлын шалгалт — тогтолцоо аудитад орох боловсорсон эсэхийг тодорхойлно.

  4. 4

    2-р шатны аудитыг явуулах

    Хэрэгжилтийн аудит: заалт тус бүрээр шалгах хуудсыг бөглөж, үл тохирлыг бүртгэн залруулах ажиллагааг хянана.

  5. 5

    Аудитын тайланг гаргах

    1 ба 2-р шатны тайланг боловсруулж, баталгаажуулалтын менежер хөндлөнгийн дүн шинжилгээ (peer review) хийнэ.

  6. 6

    Баталгаажуулалтын шийдвэр гаргах

    Үнэлгээний хороо шийдвэрээ протоколоор баталгаажуулж, гэрчилгээг олгон, хүчинтэй хугацааг хянана.

Систем

Цаасан процессыг онлайн болгосон

Өргөдлийн маягтаас гэрчилгээний мониторинг хүртэл бүх шат нэг системд, мөшгөгдөх ул мөртэйгээр.

Өргөдлөө онлайнаар

«Өргөдлийн маягт»-ын бүх хэсгийг онлайнаар бөглөж, баримтаа хавсаргаж, түүхээ хадгална.

Явцаа шууд харах

Хүсэлт хүлээн авахаас гэрчилгээ хүртэлх 20 гаруй төлөвийн аль шатанд байгаагаа хэзээ ч харна.

Төлөвлөгөөг хамтдаа батлах

Аудитын төлөвлөгөөг менежер ба харилцагч хоёулаа хянаж баталсны дараа л аудит эхэлнэ.

Үл тохирлын залруулга

Үл тохирол бүрд шалтгаан, арга хэмжээ, хугацаа, хариуцагчийг бүртгэж, аудитор онлайн хянана.

Гэрчилгээ ба QR

Хоёр хэл дээрх PDF гэрчилгээг QR кодтойгоор автоматаар үүсгэж, хүчинтэй хугацааг мониторингдоно.

Мөшгөгдөх байдал

Хэрэглэгчийн үйлдэл бүр логт бүртгэгдэж, аудитын ул мөр бүрэн хадгалагдана.

Харилцагч байгууллага

Өргөдөл гаргах, баримт хавсаргах, төлөвлөгөө батлах, залруулга илгээх, гэрчилгээ татах.

Баталгаажуулалтын менежер

Өргөдөлд дүн шинжилгээ хийх, аудитор томилох, төлөвлөгөө батлах, тайланг хянах.

Аудитор

Төлөвлөгөө боловсруулах, шалгах хуудас бөглөх, үл тохирол бүртгэх, тайлан илгээх.

Үнэлгээний хороо

Тайлан, протоколыг үнэлж баталгаажуулалтын шийдвэр гаргах, гэрчилгээ олгох.

Биднийг чиглүүлэгч

Эрхэм зорилго

Мэргэжлийн, ёсзүйтэй, итгэлтэй баталгаажуулалтын үйлчилгээг үзүүлж байгууллагын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх

Алсын хараа

Бүтээгдэхүүн ба үйлчилгээний баталгаажуулалтын итгэлт байгууллага болох

01

Мэргэжлийн

Их, дээд боловсролын байгууллагад багшилж, менежментийн тогтолцооны зөвлөх, үнэлгээчин, аудитораар 20 гаруй жил ажилласан туршлагад тулгуурласан үнэлгээ.

02

Ёсзүйтэй

Хараат бус байдал, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, нууцлалыг хамгаалах зарчмыг аудитын бүх шатанд баримтална.

03

Нэр хүндтэй

Олгосон гэрчилгээ бүр мөшгөгдөх боломжтой, шийдвэр гаргалт нь баримтжсан — нэр хүнд бол бидний хамгийн үнэ цэнэтэй хөрөнгө.

Баталгаажуулалтын хэрэгцээ үүссэн үү?

Байгууллагаа DAYAN-аар баталгаажуулж, зах зээлд итгэл нэмээрэй

Баталгаажуулалтын талаар 1 цагийн зөвлөгөө ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ аваарай.