Яагаад хэрэгтэй вэ?
Өнөөгийн олон талт бизнесийн ертөнцөд хөндлөнгийн мэргэжлийн байгууллагын баталгаажуулалт нь бизнесийн байгууллагын олон хэрэгцээ шаардлагыг хангаж бизнес өсөлт хөгжил, зах зээл тэлэлт, өрсөлдөх чадварт эерэг хувь нэмэр оруулдаг.
Итгэл үнэмшил, нэр хүнд
Хөндлөнгийн мэргэжлийн үнэлгээ нь харилцагч, хөрөнгө оруулагчийн итгэлийг бодитоор нэмэгдүүлнэ.
Зах зээлд нэвтрэх давуу тал
Экспорт, тендер, худалдан авагчийн шаардлагыг хангаж, өрсөлдөх чадварыг тэлнэ.
Комплаенс ба эрсдэлийн удирдлага
Эрсдэлээ удирдах, итгэл даах, тогтвортой байх чадварын баталгаа болно.
Байгууллагын хэрэгцээ
Та ямар шаардлагын улмаас баталгаажуулалт хийлгэх вэ?
- Хэрэглэгчийн итгэлийг нэмэх
- Экспортын шаардлага
- Худалдан авагчийн шаардлага
- Тендер, борлуулалтын шаардлага
Баталгаажуулалтын талаар 1 цагийн зөвлөгөө ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ аваарай.
Чиглэлүүд
Манай баталгаажуулалтын чиглэлүүд
Гурван чиглэлээр хөндлөнгийн үнэлгээ, гэрчлэлийг үзүүлнэ.
ОУ-ын стандартууд & нийтлэг зохист дадлын баталгаажуулалт
Зах зээлийн хэрэгцээ, үйлдвэрлэгч болон нийлүүлэгч байгууллагын онцлогт нийцүүлэн олон улсын болон дотоодын стандарт, зохистой дадлуудын баталгаажуулалт.
Үйлчилгээний баталгаажуулалт
ЗГ-ын 291-р тогтоолын хүрээнд
Үйлчилгээний чанар, аюулгүй байдал, боловсруулагдсан байдлыг хөндлөнгийн байгууллагаар үнэлүүлэн гэрчлэх.
«Даян» нэрийн онцгой баталгаажуулалт
Байгууллагын онцлог процесс, үйл ажиллагаанд зориулсан Даян сертификацийн өөрийн схемээр баталгаажуулалт.
Процесс
Баталгаажуулалт хэрхэн явагддаг вэ?
Зургаан шат — шат тус бүр системд бүртгэгдэж, харилцагч явцыг хэзээ ч харна.
- 1
Хүсэлт хүлээн авч дүн шинжилгээ хийх
Өргөдлийн маягт, мэдээллийн бүрдэл шаардлага хангасан эсэхэд дүн шинжилгээ хийж, аудитын хүрээ, өдрийн тооцоог IAF MD 5-ын дагуу гаргана.
- 2
Аудитын багийг томилох, удирдамжаар хангах
Чадамж, хараат бус байдлыг харгалзан ахлах аудитор, багийн гишүүд, техникийн шинжээчийг томилж удирдамж өгнө.
- 3
1-р шатны аудитыг явуулах
Баримт бичгийн үнэлгээ, бэлэн байдлын шалгалт — тогтолцоо аудитад орох боловсорсон эсэхийг тодорхойлно.
- 4
2-р шатны аудитыг явуулах
Хэрэгжилтийн аудит: заалт тус бүрээр шалгах хуудсыг бөглөж, үл тохирлыг бүртгэн залруулах ажиллагааг хянана.
- 5
Аудитын тайланг гаргах
1 ба 2-р шатны тайланг боловсруулж, баталгаажуулалтын менежер хөндлөнгийн дүн шинжилгээ (peer review) хийнэ.
- 6
Баталгаажуулалтын шийдвэр гаргах
Үнэлгээний хороо шийдвэрээ протоколоор баталгаажуулж, гэрчилгээг олгон, хүчинтэй хугацааг хянана.
Баталгаажуулалтын процессын бүтэн схем
Шийдвэрийн бүх салаа замыг харуулсан албан ёсны блок схем.

Дараагийн алхам
Баталгаажуулалтын хэрэгцээ үүссэн үү?
Байгууллагаа баталгаажуулалтын аудитад хэр бэлэн байгааг үнэлж, дараагийн алхмаа тодорхойлоход бид тусална.
