Баримт бичиг
Хяналтын баримт бичгүүд
PDF хэлбэрээр татаж, дэлгэрэнгүй танилцах боломжтой.
Дээд удирдлагын шударга, хараат бус байдлын бодлого, мэдэгдэл
Батлагдсан: 2025.12.21
Менежментийн тогтолцооны баталгаажуулалтын дүрэм
Батлагдсан: 2025.12.25 · Хувилбар 01
Баталгаажуулалтын тэмдгийг ашиглах дүрэм
Батлагдсан: 2025.12.25 · Хувилбар 01
Гомдол, маргаан шийдвэрлэх журам
Батлагдсан: 2025.12.25 · Хувилбар 01
Баталгаажуулсан байгууллагын мэдээлэл
Нийтэд нээлттэй бүртгэл
Мэдэгдэл
Дээд удирдлагын шударга, хараат бус байдлын бодлого
Бидэнд итгэх үйлчлүүлэгчдийн ИТГЭХ ИТГЭЛ бол манай баталгаажуулалтын байгууллагын хамгийн том үнэт зүйл юм.
Бид менежментийн тогтолцооны баталгаажуулалтын үйл ажиллагаанд үнэн зөв, шударга, хараат бус байдлыг хангах, үүний тулд ашиг сонирхлын зөрчил болон менежментийн тогтолцоогоо зөв удирдаж, баримтжуулалтын үйл ажиллагааны бодит байдлыг хангах зорилго тавьдаг.
Гүйцэтгэх захирлын үүрэг болгосон зарчмууд
- Ёс зүйн дүрмийг чанд баримтлан үйлчилгээ үзүүлэх
- Бүх талуудад шударга, бодит, тэгш үйлчилгээ үзүүлэх
- Нууцлалын бодлого, дүрмийг бүрэн мөрдөж ажиллах
- Шударга, хараат бус байдлыг алдагдуулахгүйгээр үйлчилгээ үзүүлэх
- Мэргэжлийн ёс зүйд харш аливаа үйлдэл, авлига, дарамт, нөлөөллөөс ангид байх
- Хэрэглэгчийн гомдлыг хариуцлагатайгаар, мэдрэмжтэй шийдвэрлэх
- Үйлчлүүлэгч байгууллагын менежментийн тогтолцоонд дотоод аудит хийхгүй
- Баталгаажуулалтын үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудыг баталгаажуулахгүй
- Менежментийн тогтолцооны талаар зөвлөгөө өгөх, чиглүүлэх үйл ажиллагаа явуулахгүй
- Баталгаажуулалтын шийдвэрийг бодит нотолгоонд тулгуурлан, тодорхой, ойлгомжтой хэлбэрээр илэрхийлэх
- Баталгаажуулалтын шийдвэр гаргах эрхийг гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй
- Хараат бус байдалд эрсдэл үүссэн тохиолдолд баталгаажуулалт олгохгүй
- Аудитын явцад итгэлцэл эсвэл хувийн харилцаанд үндэслэн дүгнэлт гаргахгүй
- Аливаа ажилтан албан тушаал, байр сууриа хувийн ашиг олох зорилгоор ашиглахгүй
- Шударга, хараат бус байдалд нөлөөлж болзошгүй эрсдэлийн үнэлгээг тогтмол хийж, арилгах эсвэл бууруулах арга хэмжээ авах
Бодлогууд
Бидний баримтладаг бодлогууд
Ёс зүй, авлигын эсрэг бодлого
Бид үйлчлүүлэгч, ажилтан, түншийнхээ шударга, аюулгүй, хариуцлагатай орчин бүрдүүлэх зорилгоор үндсэн бодлогуудыг баримтлан ажилладаг. Манай бодлого нь авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хүүхэд хамгааллыг нэн тэргүүнд тавих, мэргэжлийн ёс зүйтэй, хараат бус зөвлөх үйлчилгээ үзүүлэх зарчмаар нэг цул тогтолцоо болж хэрэгжинэ.
- Гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний хөлснөөс өөрөөр үнэ бүхий зүйл, бэлэг сэлт, бусад эд агуурсыг үйлчлүүлэгчээс болон бусад оролцогч талуудаас хүлээн авахгүй, санал тавихгүй.
- Мэргэжлийн ёс зүйд харш аливаа үйлдэл, авлига, дарамт, нөлөөллөөс ангид байна.
- Ашиг сонирхлын зөрчлөөс ямагт ангид байж, зөрчил үүсэх эрсдэлийг тогтмол үнэлнэ.
- Ёс зүйн дүрэм зөрчигдсөн аливаа тохиолдлыг үл тэвчиж, компанийн удирдлагад мэдээлнэ.
Хүүхэд хамгааллын бодлого
Хүүхэд хамгаалах бодлогын зорилго нь байгууллагын үйл ажиллагаанд оролцож болзошгүй хүүхэд, өсвөр үеийнхний эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, хүчирхийлэл, дарамт, мөлжлөгөөс урьдчилан сэргийлэхэд оршино.
Бодлого нь НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенц болон Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг баримталж хэрэгжинэ. Хамрах хүрээ нь байгууллагын бүх ажилтан, гэрээт ажилтан, зөвлөх, сургагч багш, байгууллагын нэрийн өмнөөс ажил үйлчилгээ үзүүлж буй этгээдүүд, мөн хүүхэд оролцож болзошгүй сургалт, судалгаа, уулзалт, арга хэмжээ зэрэг нөхцөл байдалд үйлчилнэ.
Үндсэн зарчимд ялгаварлан гадуурхахгүй байх, хүүхдэд ээлтэй аюулгүй орчин бүрдүүлэх, нууцлалыг чандлан хамгаалах, хүүхдийн оролцооны эрхийг хүндэтгэх зэрэг багтана. Хүүхдийн мэдээлэл, зураг, дуу, бичлэг зэрэг хувийн өгөгдлийг зөвхөн хууль ёсны асран хамгаалагчийн бичгээр зөвшөөрсөн тохиолдолд ашиглана.
Хүүхэдтэй холбоотой сэжигтэй нөхцөл байдал илэрвэл удирдлагад даруй мэдээлж, хүүхдийг аюулгүй байдалд байлгаж, шаардлагатай бол хууль хяналтын байгууллагад уламжилна.
Мэргэжлийн ёс зүйн дүрэм
- Шударга байдал — үйлдэл, хариу үйлдэл, хандлагадаа ямагт ЗӨВ-ийг баримтална.
- Хүндлэл — үйлчлүүлэгч ба бусад оролцогч талуудыг ижил түвшинд авч үзэж, ялгаварлалгүй, тэгш, хүртээмжтэй хандана.
- Ашиг сонирхлын зөрчил, хараат бус байдал — зөвлөхийн хараат байдлын эрсдэлийг танин мэдэж, түүнээс ямагт ангид байна.
- Хариуцлага — мэргэжлийн өндөр ур чадвар гаргахын зэрэгцээ оюуны өмчид хүндэтгэлтэй хандаж, мэдээллийн нууцыг чандлан хадгална.
- Мэдээлэх — ёс зүйн дүрэм зөрчигдөж буй аливаа тохиолдлыг үл тэвчиж удирдлагад мэдээлнэ.
Мэдээллийн аюулгүй байдлын бодлого
Бид үйлчлүүлэгч, ажилтан, түнш байгууллагын мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн байдал, хүртээмжийг хангах зорилгоор мэдээллийн аюулгүй байдлын бодлогыг мөрдөн ажиллана. Энэхүү бодлого нь бүх ажилтан, гэрээт ажилтан, зөвлөх, сургагч багш, мэдээллийн систем, баримт бичиг, дотоод сүлжээ, cloud орчинд хамаарна.
Нууцлал, бүрэн бүтэн байдал, хүртээмж гэсэн 3 үндсэн зарчмыг баримтлан зөвхөн эрх бүхий ажилтан мэдээлэлд хандах боломжтой байх, мэдээллийн үнэн зөвийг алдагдуулахгүй байх, системүүдийн найдвартай ажиллагааг хангаж ажиллана. Клиентийн өгөгдөл болон дотоод мэдээллийг гуравдагч этгээдэд зөвшөөрөлгүйгээр дамжуулахыг хориглоно.
Хандалтын удирдлагын хүрээнд хүчтэй нууц үг, давхар баталгаажуулалт (MFA), эрхийн шатлалын удирдлага хэрэглэнэ. Мэдээллийг нууц, дотоод, нийтийн гэж 3 түвшинд ангилж, ангиллын дагуу хамгаалалтын хяналтыг хэрэгжүүлнэ.
Мэдээллийн аюулгүй байдлын зөрчил илэрвэл ажилтан даруй удирдлага болон IT-д мэдээлэх бөгөөд эрсдэлийг үнэлж, хамгаалалтын арга хэмжээ авч, шаардлагатай бол клиентэд мэдэгдэнэ. Энэхүү бодлого нь ISO/IEC 27001, ISO 9001, Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг мөрдөнө.
DC Pr-09
Гомдол, маргаан шийдвэрлэх
Баталгаажуулалтын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой гомдол, маргааныг цаг тухайд нь шударга, хараат бус, ил тод байдлаар хүлээн авч шийдвэрлэнэ. Журмын бүрэн эхийг доорхоос уншина уу.
Дараагийн алхам
Баталгаажуулалтын хэрэгцээ үүссэн үү?
Дүрэм, журмын талаар тодруулах зүйл байвал бидэнтэй холбогдоорой.
